№157 Ч.Намсрайжав
Нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун хэрмийг ч цоолно
Зохиогч Д.Золбаяр ·
Нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун хэрмийг ч цоолно
Нэгэнт өнгөрсөн андаа дурсахад хүрэл зүрх ч хайлна гэж "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киноны гол дүр Гэлэг хэлдгийг бид бүхэн мэднэ. Гэлэгт жүжигчин Ганболд гуай тоглосон бол дуу хоолойг нь өөр хүн хийсэн юм шүү.
Бүхий л идэвхтэй амьдралаа театрт зориулсан бас нэгэн уран бүтээлч бол Намсрайжав гуай юм.
Чүлтэмийн Намсрайжав 1942 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төржээ.
1967 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр МУГЖ Ө.Рэнцэнноров, Раднаа багш нарын удирдлага дор төгсөж Улсын Хүүхэд Залуучуудын Театрт тасралтгүй 30 гаран жил ажиллан тэтгэвэрт суусан байна.
Монгол кино, Ийгл ТВ-д орчуулгын кинонуудад дуу оруулан, САНСАР Кабелийн телевизийн анхдагчдын нэг байжээ.
1974 он "Уулзалт" сэргийлэхийн офицер
1990 он "Сүүн цагаан өргөө" өвөрмонголын уран сайханч
1992 он "Агшин"
1993 он "Хадагтай ембүү" Даржаа
1994 он "Еэ еэ шар Буд аа" өвгөн
1997 он "Еэ еэ шар Буд аа..."
1998 он "Хар сувд" аав эдгээр дүрүүдэд л тоглож кино хальсанд үлджээ.
Ч.Намсрайжав гуай олон сайхан теле жүжигт тоглосон байдаг. Хүүхдийн жүжигт шар шувууны дүрд тоглодог байсныг нь та бүхэн санаж байгаа байх аа.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №157.