№136 Д.Жигжид
Монголын кино урлагийг монгол төрхтэй кино шиг кино болгосон хамгийн эрхэм хүнийг эргэн дуръсая.
Зохиогч Д.Золбаяр ·
Монголын кино урлагийг монгол төрхтэй кино шиг кино болгосон хамгийн эрхэм хүнийг эргэн дуръсая.
Д.Жигжид 1919 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төржээ.
1934 онд хотод ирж Багш нарыг бэлтгэх сургуульд орж суралцжээ.
1935 онд кино үйлдвэр байгуулагдан ЗХУ-аас мэргэжилтнүүд ирэхэд монгол талаас мэргэжилтэн бүү хэл ажиллах хүн ч тодорхой бус байсан цаг үе. Тиймээс германд суралцаж байхдаа киног их сонирхож үздэг байсан Төмөрийн Нацагдоржийг Багшийн сургуульд багшилж байхад нь Ардыг гэгээрүүлэх яамны шийдвэрээр кино үйлдвэрт найруулагчаар ажилла гэж томилсон нь монголын анхны кино найруулагч болох тавилан болсон юм.
Т.Нацагдорж багш баг хамт олноо бүрдүүлэхийн тулд таван сурагчаа авч очжээ. Тэдгээр таван хүүхэд дотор манай кино урлагийн нэрт зүтгэлтэн болсон Д.Жигжид, Б.Дэмбэрэл, С.Дэмбэрэл нар байсан юм.
Жигжид гуай оператор болж "Цогт тайж" киноны зургийг авсны дараа БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулж байжээ. Тэр үед гавьяатын тэмдэг гараагүй үнэмлэх л өгдөг байж. Ийм юм өгч байхаар одон өгчихгүй гэж 26-хан настай залуу бодож байсан гэж өөрийнх нь дурсамж байдаг билээ.
1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах бүх ард түмний санал асуулгын зургийг авсан ачтан юм шүү.
Д.Жигжид гуай оператороор:
1940 он "Анхдугаар хичээл"
1941 он "Амьдралын дайсан"
1942 он "Морин цэрэг танкист"
1945 он "Цогт тайж"
1954 он "Шинэ жил"
1955 он "Гэм нь удаа"
1956 он "Манай аялгуу"
1957 он "Сэрэлт"
Найруулагчаар:
1959 он "Ардын элч"
1961 он "Улаанбаатарт байгаа миний аавд"
1962 он "Түмний нэг"
1965 он "Хүний мөр"
1966 он "Үер"
1968 он "Өглөө"
1970 он "Хүргэн хүү"
1971 он "Тэмцэл"
1973 он "Баянбулгийнхан"
1974 он "Хөдөөгийн баясгалан"
1976 он "Хүний төлөө"
1977 он "Хөх ногооны униар"
1978 он "Газрын жигүүр"
1980 он "Өнөр бүл"
1982 он "Жаргал даахгүйн зовлон"
1984 он "Ард Аюуш" эдгээр уран сайхны кинонуудыг найруулжээ. Мөн олон арван баримтат кино болон орчуулгын кинонуудад найруулагчаар ажилласан билээ.
Жигжид гуай арав гаран жил хөөцөлдсөний дүнд "Мандухай цэцэн хатан" киноны төсвийг батлуулсан буянтан. Бэлтгэл ажлаа базаан зураг авалтаа эхлүүлж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар киногоо залуу найруулагч Б.Балжиннямд хүлээлгэн өгсөн гэдэг. Аргагүй дал хүрч байгаа хүнд дэндүү их ачаалал өгнө л дөө. Кино найруулна гэдэг ямар ачаалалтай ажил гэдгийг мэдэх хүн л мэднэ дээ. Юун наадам, юун жүжигчин.
Жигжид гуайн тос даасан крупный план, баялаг обшый планууд ч ЭЭ МӨН Ч...