№361 Лувсангийн Гаваа
БНМАУ-ын төрийн шагналт, ардын зураач, урлагийг гавъяат зүтгэлтэн зураач Лувсангийн Гаваа 1920 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
БНМАУ-ын төрийн шагналт, ардын зураач, урлагийг гавъяат зүтгэлтэн зураач Лувсангийн Гаваа 1920 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төржээ.
1938 онд Улсын хэвлэлийн хороонд дагалдан зураачаар ажилласнаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
1940 оноос театрт зураачаар ажилласан бөгөөд улмаар
1946-1952 онд Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийг тайз заслын зураач мэргэжлээр төгсжээ.
1991 онд нас эцэслэтлээ Хөгжимт драмын театр, Дуурь бүжгийн эрдмийн театрт ерөнхий зураачаар ажилласан юм.
1942 он "Аймшиггүй эх оронч"
1942 он "Сүхбаатар"
1942 он "Хил дээр гарсан хэрэг"
1945 он "Цогт тайж"
1956 он "Бидэнд юу саад болж байна"
1959 он "Морьтой ч болоосой"
1960 он "Салхины амт"
1961 он "Алтан өргөө"
1963 он "Энэ хүүхнүүд үү"
1967 он "Төгсгөл"
1978 он "Солонгын таван өнгө"
1981 он "Хатанбаатар"
1985 он "Байлдааны даалгавар"
1990 он "Бүрээн нурам" кинонуудад зураачаар ажилласан байна.
Л.Гаваа гуай 21-хэн насандаа зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй "Сүхбаатар" кинонд ажиллахын зэрэгцээ Зүүн хошууны Лувсан хэмээх амь үрэгддэг цэргийн дүрд тоглож байсан нь кино хальсанд үлдсэн юм шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №361.