№55 Төлегений Латиф
Циркийн нэрт алиалагч Төлегений Латиф 1967 онд УБДС-ийн кино драмын ангийг Ц.Раднаа багшийн урланд төгссөн мэргэжлийн жүжигчин хүн билээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Циркийн нэрт алиалагч Төлегений Латиф 1967 онд УБДС-ийн кино драмын ангийг Ц.Раднаа багшийн урланд төгссөн мэргэжлийн жүжигчин хүн билээ.
Латиф гуай циркт олон жил алиалагч хийснээс гадна драмын театрт олон жүжигт, мөн ТВ-ын жүжгүүдэд тоглож байсан туршлагатай жүжигчин билээ. Харин кино урлагт цөөхөн дүр бүтээсэн юм.
1965 он "Хүний мөр" мухлагийн архичин
1970 он "Улаан дарцаг" цагаантан
1982 он "Тоншуул-1" дамчин
1988 он "Амьдралын нахиа" архины найз.
Манай кино урлагт хоёр архичин гол дүрийг уруу татаж мухлагт архи уулгаад гол хатгаасыг хийдэг нийтлэг загвар байдаг. "Улаанбаатарт байгаа миний аавд" кинонд мөн л Самданг хоёр найз нь мухлагт архи уулгадаг шүү дээ.
Ийм нийтлэг загварт орох нь жүжигчиний бус найруулагчийн алдаа. Найруулагч юу хий гэнэ жүжигчин түүнийг хийдэг тул амжилт ололтыг, мөн алдаа дутагдалыг ч өөр дээрээ наадаг хэцүү мэргэжил билээ. Гэвч жүжигчин хүн ур чадвараараа өөрийгөө авардаг тод жишээ нь Латиф гуайн энэ хоёр дүр болов уу.
Цирк, театрын их ажилд дарагдаад кинонд тоглох зав муутай байсан ч үзэгч бидэндээ үлдээсэн дүрээрээ хоногшсон авъяаслаг жүжигчин билээ.
Дахиад хэдхэн жил илүү насалсан бол...
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №55.