№39 Сангижавын Гэндэн
Алтан үеийнхний дотор хамгийн өндөр боловсролтой хүн бол БНМАУ-ын Ардын жүжигчин, найруулагч Сангижавын Гэндэн гуай билээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Алтан үеийнхний дотор хамгийн өндөр боловсролтой хүн бол БНМАУ-ын Ардын жүжигчин, найруулагч Сангижавын Гэндэн гуай билээ.
Тэрээр 1919 онд Өвөрхангай аймгийн Арвайхээрийн хошуунд мэндэлжээ.
Алдарт хуурч Алтанхуягаар хуур заалгаж эхэлсэн тэрээр 1932 оноос театрын түр сургуульд суралцан улмаар Хязгаарын цэргийн дуу бүжгийн ансамблийн захирлын албыг хашиж байжээ.
1944 онд Намын дээд сургууль
1945-1950 онд Москва хотод А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг драмын найруулагч мэргэжлээр төгсжээ.
Улсын Хөгжимт Драмын Театрт ерөнхий найруулагчаар олон жил ажиллахдаа дэлхийн сонгодог жүжиг олныг тавьсан байна.
Мэргэжлийн кино найруулагч ховор байх үед буюу 1957 онд "Сэрэлт" киног найруулсныхаа дараа "Би монголын урлагт брак юм хийчихлээ" гэж өөрийгөө голж байжээ.
Сүүлд 1964 онд "Ховдогийн гай" киног найруулсан юм. Энэ кино бол монголчуудын бие дааж хийсэн анхны үлгэрийн кино байлаа.
Урьд нь германтай хамтарсан анхны үлгэрийн кино "Алтан өргөө" бүтээгдэж байсан бол хожим 1979 онд кино зураач П.Цогзол "Бушхүүгийн үлгэр" киног найруулсан нь монголын кино урлагт гурван л үлгэрийн кино төрсөн түүхтэй.
Энэ агуу хүний хийсэн бүтээснийг дурьдвал их ээ.
Гэндэн гуай 1941 онд бүтээсэн "Сүхбаатар" кинонд зөвлөлтийн жүжигчин Л.Н.Свердлин Сүх жанжины дүрийг бүтээсэн билээ. Дайны үед тус кинонд монгол хэлээр дуу оруулалтыг Алма-Ата хотод хийх үед Гэндэн гуай Сүхбаатарын дууг оруулсан гэдэг.
1939 он "Сүрэг чоно" офицер
1942 он "Хил дээр гарсан хэрэг" Энхээ
1942 он "Сүхбаатар"
1945 он "Цогт тайж" тамга хариуцсан баатар
1956 он "Бидэнд юу саад болж байна" Далантай
1959 он "Ардын элч" гамин
1961 он "Гологдсон хүүхэн" Ловон лам
1961 он "Улаанбаатар байгаа миний аавд" мөнгө өгдөг өвгөн
1966 он "Үер" Болд
1967 он "Төгсгөл" хамба лам
1968 он "Өглөө" өвгөн
1969 он "Талын цуурай" Дорж
1970 он "Дайны тухай өгүүллэгүүд" Буд
1971 он "Тэмцэл" өвгөн
1973 он "Эхлэлт" Ядам
1975 он "Хань" Дэндэв
1976 он "Хүний төлөө" Магсар
1978 он "Тэнгэрийн муухай арилдаг" Сүндэв
1979 он "Бушхүүгийн үлгэр" Тамсар хаан
1981 он "Хатанбаатар" Ганжууржав гүн эдгээр кинонуудад дүр бүтээжээ.
"Үер" киноны Болд өвгөний дүрд нь ард түмэн хайртай. Михайл өвгөнд тоглосон ЗХУ-ын Ардын жүжигчин, Социалист хөдөлмөрийн баатар Н.А.Крючков хамтран тоглосон Гэндэн гуайн ур чадварыг гайхан өөрийгөө голж байсан юм гэнэ лээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №39.