№16 Цэрэнлхүндэв
"Аман хуур" киноны Соном өвгөнийг мэдэхгүй хүн монголд байхгүй биз ээ. Харин Соном өвгөнд тоглосон жүжигчиний талаар бид сайн мэддэггүй.
Зохиогч Д.Золбаяр ·
"Аман хуур" киноны Соном өвгөнийг мэдэхгүй хүн монголд байхгүй биз ээ. Харин Соном өвгөнд тоглосон жүжигчиний талаар бид сайн мэддэггүй.
1916 онд төрсөн.
Мах комбинатын соёлын ордонд жүжигчин байсан, Жанжины клубт Дамбийжаагийн Тоодгорт тоглож байсан гэхээс өөр мэдээлэлгүй энэ хүнийг Түвдэнгийн Цэрэнлхүндэв гэдэг юм.
Хожим гавъяаныхаа амралтанд сууж байхдаа дэлгүүрт манаач, автобусанд кондуктор хийж байсан гэдгийг л сонссоон.
Тэрээр хэд хэдэн кинонд хэлэхэд л хүмүүс санаж уулга алддаг тийм л туслах дүрүүдийг бүтээсэн хүн дээ.
"Тэмцэл" кинонд машин сонирхон "Тос гардаг болдог нь... Замбуу тив том болохоор тос гардаг газар байдаг байх нь. Манай энд турж үхэх унаа байна. Манай эндэхийн газраас тос байтугай ус ч гардаггүй" гэдэг өвгөний текс нь цээжинд байна.
"Нүгэл буян" кинонд "Гэлэн гуай гэх нь бүү хэл гөлөөг гэх хүн ч алга" гэдэг гэлэн.
"Тунгалаг Тамир" кинонд Ардын Жүжигчин Д.Дамдинсүрэн гуайтай цуг өртөөний улаач өвгөчүүлд тоглон "Манай монголын заяа их юм даа"...
Тоглосон кинонуудыг нь он дарааллаар нь дурьдвал:
1942 он "Аймшиггүй эх оронч" дайсны цэрэг
1961 он "Гологдсон хүүхэн" тайж
1963 он "Аман хуур" Соном
1963 он "Нүгэл буян" гэлэн
1965 он "Хүний мөр" газарч өвгөн
1971 он "Тэмцэл" нутгийн хөгшин
1971 он "Тунгалаг тамир-2" улаач
1992 он "Бадарчин" Нүрэн эдгээр дүрүүдээр бидний дунд үлджээ.
Хамгийн сүүлд 1992 онд бүтээсэн "Бадарчин" хэмээх монголын анхны видео кинонуудыг нэг инээдмийн кинонд хөршийн Нүрэн хэмээх өвгөний дүрийг бүтээсэн байдаг юм.
Гавъяа шагнал хүртээгүй ч ард түмнийхээ дунд хайрлагдсан дүрүүдээрээ амьд байдаг буурай даа.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №16.