№220 Янжмаагийн Долгор
УБДС-ийн кино драмын ангийн 1967 оны төгсөгчдөөс олон сайхан жүжигчид төрсөнийг дурьдаж байсан. Тэдний нэг нь жүжигчин Я.Долгор юм.
Зохиогч Д.Золбаяр ·
УБДС-ийн кино драмын ангийн 1967 оны төгсөгчдөөс олон сайхан жүжигчид төрсөнийг дурьдаж байсан. Тэдний нэг нь жүжигчин Я.Долгор юм.
"Би чамд хайртай" киноны Үрлээгийн ээжид тоглосноор нь кино үзэгчид мэднэ.
Янжмаагийн Долгор 1945 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төржээ. Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж байсан Долгор цөөхөн кинонд тоглосон боловч орчуулгын болон монгол киноны олон жүжигчдийн дүрийг дуу хоолойгоороо амьлуулж байсан юм.
1965 он "Ус" Туяа
1974 он "Хөдөөгийн баясгалан"
1976 он "Хүний төлөө" Яринпилийн эхнэр
1985 он "Би чамд хайртай" Үрлээгийн ээж Сүрэн
1986 он "Ирэх хаврын цэцэг" эмэгтэй
1991 он "Тэнгэрийн сахил"
1993 он "Талийгаач" эдгээр кинонуудад мөнхөрчээ.
1965 онд бүтээгдсэн "Ус" кинонд жүжигчин С.Сүхбаатартай дурлалт хосуудын дүр бүтээсэн бол хорин жилийн дараа 1985 онд "Би чамд хайртай" киноны Үрэлээгийн аав ээж хоёрт мөн л хамтран тоглосон нь сонирхолтой.
Жүжигчин Я.Долгор нэрт жүжигчин, дуу оруулагч Дагва-Очирын Элбэгсайханы гэр бүл байсан юм. Харамсалтай нь хоёр сайхан жүжигчид маань хоёулаа төрөөсөө хишиг хүртэж амжилгүй хорвоогоос явсан гунигт түүх бий...
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №220.