№347 Осорын Норолхоо
Өнөө цагийн гавъяат жүжигчин хүүхдүүдийн хажууд АРДЫН ЖҮЖИГЧИН байхаар нэгэн хүнийг танилцуулая.
Зохиогч Д.Золбаяр ·
Өнөө цагийн гавъяат жүжигчин хүүхдүүдийн хажууд АРДЫН ЖҮЖИГЧИН байхаар нэгэн хүнийг танилцуулая.
Осорын Норолхоо 1950 онд Улаанбаатар хотод төржээ.
1968 онд Улсын Драмын театрт жүжигчнээр ороод олон арван жүжигт хүүхдийн дүр бүтээжээ. Норолхоо эгчийг Буратинод тоглодог байсныг миний үеийнхэн андахгүй ээ.
1992 оноос Хүүхэлдэйн театрт туслах найруулагчаар ажиллажээ.
1985 он "Мөнгөн буйл" шефийн ажилтан
1992 он "Бэрсүүт жүрж" Чаминчулууны найз
1993 он "Саятан" Норжин
1994 он "Гал хам-2" хоригдол
1997 он "Өвчтэй хог ш дээ, хоноод явахгүй"
1999 он "Далд уянга" хоригдол
2000 он "Торлогдсон хайр"
2001 он "Дурлалд тавтай морил"
2004 он "Түрүүч Гамбаа"
2012 он "Жексон амьд" байрны хөгшин
2013 он "Зоорь"
2014 он "Анхаар! Дотор чимээгүй"
2018 он "Хөхөөний үүр"
2019 он "Тайгын савдаг" эдгээрээс өөр кинонд тоглоогүй бололтой.
Норолхоо эгч гэр бүлээрээ театрын төлөө зүтгэсээр цөөхөн кинонд тоглосон нь харамсалтай.
"Далд уянга" кинонд эмгэн шуламс хочит хоригдолын дүрд тоглосоныг нь хүмүүс "Гал хам" кино гэж андуурдаг юм. Бас л нурууны үс босгодог дүр шүү.
О.Хоролхоо эгчдээ эрүүл энх, сайн сайхныг хүсээд удахгүй гавъяат жүжигчин гэдэг эрхэм цолоо хүртээрэй гэж ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №347.