№360 Эрэгзэнгийн Чойдог
БНМАУ-ын төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдог 1926 онд Улаанбаатар хотод төржээ. Багад нь аав нь нас барсан тул ээж Эрэгзэнгээр овоглосон байна.
Зохиогч Д.Золбаяр ·
БНМАУ-ын төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдог 1926 онд Улаанбаатар хотод төржээ. Багад нь аав нь нас барсан тул ээж Эрэгзэнгээр овоглосон байна.
1937 онд Дотоод яамны дунд сургуульд орж суралцсан.
1940-1942 онд Урлагийн сургуульд суралцсан.
1942-1949 онд Драмын театрт хөгжимчин,
1949-1952 онд Дорнод аймгийн театрт хөгжмийн багш,
1953-оноос Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдагчаар ажиллаж байгаад
1956-1963 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн эх сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцаж төгсжээ.
1970 он "Хүргэн хүү"
1971 он "Дайсны цэргүүдээ сонсоцгоо"
1974 он "Нар хиртсэн жил"
1975 он "Эх бүрдийн домог" уран сайхны кинонуудыг хөгжмийг зохиожээ.
Чойдог гуай оюутан байхдаа "Монголын сайхан орон" баримтат киноны хөгжмийг бичсэн нь монголын баримтат киноны хамгийн шилдэг хөгжим болсон билээ. Дашрамд сонирхуулахад 1961 онд хийгдсэн "Монголын сайхан орон" баримтат кино, мөн онд хийгдсэн Л.Мөрдорж гуайн "Алтан өргөө" киноны хөгжмүүд өнөө хүртэл монголын киноны шилдэг бүтээлүүдийг өнгөлсөөр байгаа билээ. Хоёулаа БНАГУ-тай хамтарсан кинонууд байдаг нь бүр сонин.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №360.