№364 Сэрчмаагийн Пүрэвмаа
Үрлээгийн дүрээрээ од болсон Пүрэвмаагийн талаар та хэр мэдэх вэ?
Зохиогч Д.Золбаяр ·
Үрлээгийн дүрээрээ од болсон Пүрэвмаагийн талаар та хэр мэдэх вэ?
Сэрчмаагийн Пүрэвмаа 1964 онд Улаанбаатар хотод төржээ. Кино жүжигчин болохыг мөрөөдөж байсан охин 1982 онд арван жилээ төгсөөд гадаадад сургуульд явахыг хүссэн ч эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй боловч бүр сүүлд буюу 2002 онд Мюзик Холл сургуулийг төгссөн байна.
Хүүхэлдэйн театрт жүжигчнээр орж ажиллаж байхдаа анх "Санаж яваарай" киноны олны хэсэгт тогложээ.
1983 он "Санаж яваарай" барилгачин
1985 он "Би чамд хайртай" Үрэлээ
1999 он "Амьдралын урсгал" хүүхдийн байцаагч Уранаа
2009 "Би чамд хайртай-2" Үрэлээ эдгээр кинонуудад тогложээ.
Мөн 1993 онд бүтээсэн "Шарай голын гурван хаан" теле жүжигт Рогма гуа хатны дүрийг бүтээсэн байна.
С.Пүрэвмаа үр хөндүүлэхийн эсрэг тууштай тэмцэгч эмэгтэй юм.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №364.