№363 Заяатын Жарантав
МУ-ын гавъяат жүжигчин Заяатын Жарантав 1942 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
МУ-ын гавъяат жүжигчин Заяатын Жарантав 1942 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төржээ.
1961 онд Драмын театрт дагалдан жүжигчнээр ороод 1963-1967 онд УБДС-ийн кино драмын ангид суралцаж төгссөнөөр мэргэжлийн жүжигчин болжээ.
Оюутан байхдаа "Хүний мөр" киноны олны хэсэгт орж наадмаар Чинбатын ард зогссоноор кино урлагтай холбогджээ.
1965 он "Хүний мөр" олны хэсэг
1966 он "Цэргийн хүү" Батмөнх
1974 он "Уулзалт" Жамъян
1981 он "Хатанбаатар" гамин
1983 он "Үүр цайхын өмнө" данжаад
1985 он "Би чамд хайртай" Самбуу
1985 он "Мөнгөн буйл" шеф
1987 он "Үлгэр дууссан хойно" Жалцав дарга
1988 он "Амьдралын нахиа" Пүрэвээ
1989 он "Хачин хүн" Балсан
1993 он "Цагаан сүүдэр" Жамъян
1997 он "Еэ еэ шар Буд аа..."
эдгээр дүрүүдийг кинонд бүтээжээ. Сүүл үеийн олон кинонд тоглосон байх аа.
Миний хувьд Жарантав гуайтай хамтарч ажиллаж амжаагүй боловч хойшдоо ажиллана гэж найдаж явдаг билээ.
З.Жарантав гуайд эрүүл энх, урт удаан насыг хүсэн ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №363.