№362 Жагдамбын Лхамхүү
Ардын жүжигчин Жагдамбын Лхамхүү 1940 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Ардын жүжигчин Жагдамбын Лхамхүү 1940 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төржээ.
1959-1963 онд УБДС-ийн кино драмын ангийг төгсөж жүжигчин болоод Улсын драмын театрт жүжигчнээр ажиллан олон арван жүжгийн гол болон туслах дүрд тоглосон байна.
1992 оноос өнөөг хүртэл СУИС-д багшлан жүжигчин бэлтгэх үйлсэд өөрийгөө зориулсаар яваа билээ.
1961 он "Гологдсон хүүхэн" Цэрэн
1963 он "Энэ хүүхнүүд үү"
1965 он "Хүний мөр" сурагч Жаргал
1973 он "Баянбулгийнхан" Дуламсүрэн
1982 он "Жаргал даахгүйн зовлон" Дариймаа
1982 он "Хуучин сүм" Жаргал
1986 он "Нандин эрдэнэ" Сурмаа
1987 он "Хүний хүн" Цогоогийн ээж
1992 он "Бадарчин" баяны авгай
1993 он "Тогоруу өдөөрөө уйлдаг" эхнэр
1993 он "Хэлтгий заяа" хатан"
1995 он "Эзэнгүй айл" ээж
2017 он "Амьдарлоги" ээж эдгээр кинонуудад залуу насаа мөнхөлжээ. Сүүл үеийн кинонуудыг нь та бүхэн хэлж нэмэрлээрэй.
Киног нээсэн оноор нь бичдэг бөгөөд Лхамхүү багш оюутан байхдаа "Хүний мөр" киноны сурагч Жаргалын дүрд тоглосон ч уг кино хаагдаж дахин хийсэн хувирбараас нь хасагдан 1965 онд үзэгчдэд хүрсэн түүхтэй. Ийм учраас сурагч Жаргалын зургийг олоогүй болно.
Ж.Лхамхүү багшид эрүүл энх, урт удаан наслан ахин олон кинонд тоглоорой гэж ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №362.