№386 Очирбатын Оюун
Очирбатын Оюун 1968 онд Улаанбаатар хотод төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Очирбатын Оюун 1968 онд Улаанбаатар хотод төржээ.
1987 оноос Хүүхэд Залуучуудын театрт жүжигчин,
1992 оноос МҮОНТВ-д орчуулгын киноны жүжигчин
1998 онд РТВДС-ийг телевизийн найруулагч мэргэжлээр төгсчээ.
1987 он "Илүү сартай зун" Ариунаа
1987 он "Үлгэр дууссан хойно" уран сайханч
1989 он "Алтан шонхор" Бөөрөлжин
1990 он "Тод магнай" Жаргал
1991 он "Тэнгэрийн сахил" Дагиймаа
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" татаар бүсгүй
1992 он "Чи нэг нь" охин
1995 он "Танихгүй сэтгэл" Сарнай
1999 он "Ахадсан ачаа" эмч
2011 он "Хайрын эрэлд" ОАУСК Биндэръяа
2013 он "Сарны гөлөг" эмч
2014 он "Сүүлчийн шөнө" эхнэр
2018 он "Яллагч" өмгөөлөгч эдгээр кинонуудад тоглож залуу насаа мөнхөлжээ.
Миний хувьд 2002 онд нээлтээ хийсэн "Янаг дурлалын дууль" киноныхоо гол дүрийн өдрийн тэмдэглэлийг О.Оюун жүжигчнээр уншуулж байлаа.
Хойшдоо ч олон сайхан дүрүүдээр үзэгч түмнээ баярлуулахын ерөөл дэвшүүлье.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №386.