№387 Дамдинсүрэнгийн Юндэндорж
Өнөөдөр үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй ч телевиз киноныхоны сайн нөхөр Юндэндорж найруулагчийг дурсан танилцуулая аа.
Зохиогч Д.Золбаяр ·
Өнөөдөр үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй ч телевиз киноныхоны сайн нөхөр Юндэндорж найруулагчийг дурсан танилцуулая аа.
Дамдинсүрэнгийн Юндэндорж 1945 онд Улаанбаатар хотод төржээ.
1963-1965 онд Монгол Кино Үйлдвэрт туслах найруулагч
1965-1971 онд ЗХУ-д БХКУДС-ийг кино найруулагч мэргэжлээр суралцаж төгсжээ.
1971 оноос Үндэсний телевиз, Телекино үйлдвэрт найруулагчаар ажиллан бидний үзэх дуртай олон арван баримтат кинонуудыг бүтээсэн юм.
1965 он "Тус биш ус" залуу мөрдөн байцаагч
1972 он "Эхлэлт" Цэнд
1976 он "Хүний амь" ТВ-ийн найруулагч
1992 он "Чи нэг нь" дарга эдгээр кинонуудад тоглож дүрээ үлдээжээ.
"Эхлэлт" кино олдоогүй тул зургийг нь оруулж чадсангүй ээ. "Чи нэг нь" киноны маш муу дүрс олсон ч танидаг мэддэг хүмүүс нь таних байх гээд хэд хэдэн зураг орууллаа.
Миний хувьд 2000-аад оны үед хүүтэй нь хамтран ажиллаж байлаа.
Баримтат кинонуудаараа ОУ-кино наадмаас олон шагнал авч байсан найруулагч Д.Юндэндорж гуай 1998 онд бурхан болсон ажээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №387.