№395 Дамбийнямын Жагдаг
Нэрт уран уншигч, МУГЖ Дамбийнямын Жагдаг 1949 онд Хэнтий аймгийн Мөрөн суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Нэрт уран уншигч, МУГЖ Дамбийнямын Жагдаг 1949 онд Хэнтий аймгийн Мөрөн суманд төржээ.
Амьдралын эрхээр 1965 оноос Мах комбинатын Соёлын ордонд ажилд орсон нь урлагтай амьдралаа холбох гараа болжээ.
Удаа дараа Уран уншлагын улсын аварга болж байсан тэрээр 1983 оноос Армийн театрт орсон байна.
1991 оноос Хошин урлагийн театрыг байгуулалцсан түүхтэй.
1978 он "Солонгын таван өнгө" оёдолчин
1983 он "Саруул талын ерөөл" зохиолч эмэгтэй
1989 он "Мартагдсан дууль" багш
1992 он "Бэрсүүт жүрж" хадам ээж
2002 он "Миний ижий"
2009 он "Хэцүү анги" ОАУСК
2013 он "Муушгийг заавал таван гар тоглох албагүй" Нансал эдгээр дүрүүдийг кино урлагт бүтээжээ.
Уран сайхны кинонуудаас гадна "Ялалтын дуун" гэх мэт кино концертуудад уран сайхан шүлгүүдээ уншиж хальсанд мөнхөрчээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №395.