№396 Д.Энхзаяа
Эрдэнэтийн театрын жүжигчин, дуучин Д.Энхзаяа гэдэг залуу байлаа. Байлаа гэсний учир нь хэдэн жилийн өмнө залуухнаараа бурхан болсоон зайлуул. Миний найруулсан "Янаг дурлалын дууль" кинонд тендерт оролцож байгаа эсрэг талын компаний…
Зохиогч Д.Золбаяр ·
Эрдэнэтийн театрын жүжигчин, дуучин Д.Энхзаяа гэдэг залуу байлаа. Байлаа гэсний учир нь хэдэн жилийн өмнө залуухнаараа бурхан болсоон зайлуул. Миний найруулсан "Янаг дурлалын дууль" кинонд тендерт оролцож байгаа эсрэг талын компаний захиралд тоглож байлаа.
1977 он "Дэгдээхэй нас" найз
1992 он "Аргамжаа" чулуучин
1996 он "Хамгийн муу цагдаа"
1997 он "Хэрвээ чи аминдаа хайртай бол"
1999 он "Хүн чоно буюу нүдээ нээгээгүй гөлөг"
2002 он "Янаг дурлалын дууль" босс эдгээр дүрүүдийг кино урлагт бүтээгээд оджээ.
Энхзаяа агсан Эрдэнэтийнхэний хийсэн нэг боевик кинонд тоглосоныг нь үзэж байсан юмсан. Бодоод бодоод нэрийг нь санадаггүй ээ. Та бүхэн минь туслаж Энхзаяагийн маань фильмографийг бүрэн болгоцгооё.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №396.