№398 Одонгийн Нямдаваа
Үнэхээр сайхан мэдээ дуулгая. Кино зураач О.Нямдаваа ах өнөөдөр МУ-ын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн болж байгаа юм байна.
Зохиогч Д.Золбаяр ·
Үнэхээр сайхан мэдээ дуулгая. Кино зураач О.Нямдаваа ах өнөөдөр МУ-ын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн болж байгаа юм байна.
ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ.
Камерын арын фронтын ганц ч гэсэн хүн төр засагтаа үнэлүүлж байгаад кино уран бүтээлчийн хувьд туйлын баяртай байна.
Одонгийн Нямдаваа 1952 онд Улаанбаатар хотод нэрт зураач Одон гуайн хүү болон мэндэлжээ.
1971 онд ДУДуС төгсөөд Кино үйлдвэрт туслах зураачаар ажиллаж эхэлжээ.
1980 онд ЗХУ-ын Москва хотын БХКУДС-ыг кино зураач мэргэжлээр төгсөөд Монгол Кино үйлдвэрт ерөнхий зураач ажилласан.
1990-ээд оны сүүл үед МУУГЗ Ж.Биндэр найруулагчийн "Орчлон" кино компанид мөн ажиллаж байжээ.
"Харцага", "Замбуулин", КУДС-иудад багшилж олон арван шавь төрүүлсэн багш хүн юм шүү.
1982 он "Хуучин сүм"
1983 он "Сахиус уу, сахиул уу"
1984 он "Загийн алим"
1985 он "Фронтод явах өргөдөл"
1986 он "Намар нахиалсан мод"
1987 он "Ховор хүмүүс"
1988 он "Хэцүү даалгавар"
1989 он "Сэрүүн дуганы мөхөл"
1991 он "Тэнгэрийн сахил"
1992 он "Булингар"
1992 он "Найрын ширээний ууц"
1992 он "Яаралтай цахилгаан"
1993 он "Учиртай гурван толгой"
1993 он "Монголын гурван өдөр"
1993 он "Хүсэл хясал"
1994 он "Хүний юм"
1995 он "Алдас"
1995 он "Ертөнцийн сүүлчийн чулуу"
1995 он "Чин ван Ханддорж"
1999 он "Далд уянга"
1999 он "Зүрхний төлөөс"
2001 он "Овжин охид"
2002 он "Андуураагүй анхны харц"
2003 он "Сүүгээр ариусдаг хорвоо"
2004 он "Хайрын Марал"
2011 он "Богд хаан"
2016 он "Харанхуй хад" эдгээр кинонуудын ерөнхий зураачаар ажиллажээ.
Та бүхэн Нямдаваа ахын сүүлд хийсэн кинонуудыг нэрлээрэй.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №398.