№399 Дүйнхорын Мягмарсүрэн
Монголд цөөхөн байдаг кино судлаач Дү.Мягмарсүрэн ахаас номыг нь гарын үсэг зуруулж авлаа.
Зохиогч Д.Золбаяр ·
Монголд цөөхөн байдаг кино судлаач Дү.Мягмарсүрэн ахаас номыг нь гарын үсэг зуруулж авлаа.
Дүйнхорын Мягмарсүрэн 1944 онд Улаанбаатар хотод төрсөн.
1963 онд МУИС-ын монгол хэлний ангид орж 1968 онд төгссөн.
ШУА-д эрдэм шинжилгээний ажилтан, СУИС-д багш зэрэг кинотой холбоотой ажлуудыг олон жил хийсэн.
1983 он "Ацаг шүдний зөрүү"
1992 он "Агшин"
2000 он "Торлогдсон хайр"
2004 он "Зориг"
2011 он "Хүний хүүхэд" кинонуудын зохиолыг бичиж дэлгэцэнд гаргасан.
1975 он "Кино зохиолын учир"
1978 он Ч.Дашдондог "Монголын киноны түүхэн тэмдэглэл"
1989 он "Монголын кино урлаг"
2005 он "С.Зориг"
2014 он "Дэлхийн болон монголын кино урлагийн чиг хандлага"
2015 он "Монголын шинжлэх ухаан" 24-р боть "Кино урлаг"
2021 он "Ухаарлын хорвоо буюу кино урлагийн өгөөж" номнуудын зохиогч, редактороор ажиллажээ.
Миний хувьд Мийгаа ахын "Кино зохиолын учир" хэмээх цэнхэр хавтастай жижигхэн номыг хаа нэгтэйгээс олж аваад байнга цүнхэндээ хийж уншиж явдаг байсан бөгөөд хулгайчид цүнхээ алдахад тэр номонд л их харамсаж билээ. Түүнээс хойш уг ном ер таардаггүй юм. Хожим Мийгаа ахтай танилцаж асуухад цөөн хувиар хэвлэсэн тул өөрт нь үлдээгүй гэж байсан. Харин өчигдөр Дү.Мягмарсүрэн ахаас өөрөөс нь сүүлд бичсэн номыг нь гардан авлаа.
Ахмад судлаач, зохиолч Дү. Мягмарсүрэн цус харваад эрүүл мэндийн хувьд хүндхэн байгаа ч үр хүүхдүүдийнхээ дэмжлэгээр номоо хэвлүүлжээ. Төлөвлөсөн ажлууд ч их байгаа гэсээн.
Монголын кино урлагийн төлөө насаараа зүтгэсэн Мийгаа ахдаа эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №399.