№400 Долгорын Баттөмөр
Уртын дуучин, МУГЖ Долгорын Баттөмөр 1949 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Уртын дуучин, МУГЖ Долгорын Баттөмөр 1949 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төржээ.
Сумын бага сургуулийг төгсөн мал маллаж байгаад 1969 онд уртын дуучин бэлтгэх курс төгсөж дуучин болсон байна.
1969-1972 онд Өвөрхангай аймгийн Соёлын ордонд дуучин
1972-1980 онд Үлгэрийн танхимд жүжигчин
1980 оноос УАДБЧ-д уртын дуучнаар ажиллаж байжээ.
1984 он "Ард Аюуш" ноёны агь
1987 он "Мандах нарны туяа" түшмэл
1992 он "Найрын ширээний ууц" шуналтай хөршид тоглож кино хальсанд дүрээ мөнхөлжээ. Мөн "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонуудад уртын дууны шуранхайгаар түрлэг өргөсөн түүхтэй.
1993 онд МУГЖ гэдэг эрхэм цолыг төр засгаасаа хүртсэн.
Д.Баттөмөр гуай 2020 онд бурхан болжээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №400.