№411 Мижиддоржийн Цогт
"Мартагдсан дууль" киноны Жаргалмаа охины төрсөн эцэгт тоглодог жүжигчнийг таних уу?
Зохиогч Д.Золбаяр ·
"Мартагдсан дууль" киноны Жаргалмаа охины төрсөн эцэгт тоглодог жүжигчнийг таних уу?
Мижиддоржийн Цогт 1958 онд Улаанбаатар хотод төржээ.
1976 онд Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн жүжигчний ангид орж 1980 онд төгсжээ.
1980-1982 онд Дархан хотын залуучууд театрт жүжигчин.
1982-1987 онд Ленинград хотын Театр, киноны сургуулийн драмын найруулагчийн ангид сурч төгсжээ.
Төгсөөд Дархан хотын Залуучууд театртаа найруулагч, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, даргын албыг одоо ч хааж яваа билээ.
1989 он "Мартагдсан дууль" Жарантай
1995 он "Зүрх зогсохгүй" киноны ерөнхий инженер
2015 он "Мөрдөгч" ОАУСК декан
эдгээр дүрүүдэд тогложээ.
М.Цогт найруулагчийн аав нь манай алтан үеийн алдартай, гавьяат жүжигчин Б.Мижиддорж гуай юм шүү дээ. Яагаав "Тунгалаг Тамир" киноны Довчинд тоглодог.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №411.