№412 О.Гомбонянгар
Ховд аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин О.Гомбонянгар "Сүүдэр" киноны Базарт тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Ховд аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин О.Гомбонянгар "Сүүдэр" киноны Базарт тогложээ.
Ховдын театрт олон авъяастай сайхан өвгөцүүл байсан юм. "Хүргэн хүү"-гийн Жамц баян тоглодог Д.Найдан, "Нийслэл хүү"-гийн Даншийд тоглодог С.Мэндээ гээд л гавъяат жүжигчид чухам л энэ тайзнаас төрсөн юм.
Охиноо Дугартай учиртай болсныг мэдээд өглөө хажуугаар нь гарахад шавхуурддаг хэсэг үү. Жинхэнэ монгол өвгөнийг үггүйгээр илэрхийлдэг хэсэг билээ.
Бас Дугарын морийг хөтөлж ирээд цулбуурыг нь газар хаяад явдаг хэсэг ч.
Сайхан сайхан монгол өвгөцүүл байж дээ...
О.Гомбонянгар гуай өөр кинонд тоглоогүй бололтой. Мэдээлэл ч олдохгүй юм.
Харамсалтай нь надад маш муу бичлэг олдлоо. "Сүүдэр" киног HD болгосон л юм гэсэн. ТВ-үүдээр ер гарахгүй юм.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №412.