№413 Дуламсүрэнгийн Цэнддорж
Гэзэгт бариачийн тухай "Хожимдсон гэмшил" гэдэг баримтат киног үзсэн үү?
Зохиогч Д.Золбаяр ·
Гэзэгт бариачийн тухай "Хожимдсон гэмшил" гэдэг баримтат киног үзсэн үү?
Баримтат кино найруулагч Дуламсүрэнгийн Цэнддорж гуай тэр киног хийсэн юм.
Д.Цэнддорж 1946 онд Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн.
1974 онд БХКУДС-ийг баримтат кино найруулагч мэргэжлээр төгсөөд Монгол кино үйлдвэрт баримтат киноны найруулагчаар ажилласан.
"Хожимдсон гэмшил", "Үнэний эрэлд" зэрэг олон арван баримтат кинонуудыг найруулжээ.
Кино театрт баримтат киноны билет олдохгүй байхыг "Хожимдсон гэмшил" киноноос л харж байлаа.
80-аад онд Зөвлөлтийн машин МУИС-ийн дэргэд автобус мөргөж хүний амь нас эрсэдсэн хэргийн талаар "Үнэний эрэлд" баримтат кино хийснийхээ төлөө ажлаасаа халагдан уурын зуухны галч болж хэлмэгдэж байсан түүхтэй.
Цэнддорж найруулагч
1975 он "Хань" хуралд оролцогч
1995 он "Араанд нь алт, ард нь хутга" Төмөрхуягийн дүрд тоглож байсан билээ.
Насаараа кино урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн энэ буурайг МУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолд тодорхойлсон боловч төр засаг маань дуучин, жүжигчдэд өнөөх гавъяатаа өгөөд завгүй л байх шиг байна.
Д.Цэнддорж найруулагчдаа эрүүл энхийг хүсээд удахгүй төрдөө үнсүүлээрэй гэж ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №413.