№417 Баярын Орхонсэлэнгэ
"Гарьд магнай" киноны Амбантаны Жигмэд гэдэг бөхөд Баярын Орхонсэлэнгэ гэдэг багш хүн тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Гарьд магнай" киноны Амбантаны Жигмэд гэдэг бөхөд Баярын Орхонсэлэнгэ гэдэг багш хүн тогложээ.
Б.Орхонсэлэнгэ 1952 онд Архангай аймгийн Тариат суманд төржээ.
1974 онд МУИС-ийг монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.
1974-1982 онд "Спортын мэдээ" сонины сурвалжлагч
1982 оноос Соёлын коллежид багшилж байсан гэнэ.
Кинон дээр Жигмэдийн цолыг яг дурдалгүй "Амбантаны Жигмэд" л гээд байдгийг анзаарсан уу? Очир заан цолны эрэмбээр амлаж авахыг бодоход начин л юм болов уу даа.
Харин дуу хоолойг нь гавьяат жүжигчин Л.Нямсүрэн гуай оруулсан байдаг юм шүү.
Тэр үеийн бөхчүүд аргагүй ийм яргай байсан болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлдэг сайхан эр шүү.
Аав маань 1969-1974 онд МУИС-ийн Хэл, утга зохиолын ангид суралцаж онцсайн дүнтэй төгсөөд улмаар 1975-1978 онд одоогийн Удирдлагын Академи, хуучнаар Намын Дээд Сургуульд сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн.
Сурагч болон оюутан ахуйдаа үндэсний бөх, бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэж аймаг, улсын аваргын тэмцээнд оролцож байв.
Баярын Орхонсэлэнгэ нь 1974-1981 онд Улсын Биеийн тамир Спортын Хорооны Спортын Мэдээ сонины сурвалжлагч, тусгай сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар тус тус ажилласан.
1981-1983 онд Гуравдугаар Цахилгаан Станцад спортын зааварлагчаар ажилласан. 1984 онд Соёлын Яамны харъяа Соёл Гэгээрлийн дунд сургууль байгуулагдахад монгол хэлний багшаар ажиллаж, 1984-1988 онд анги дааж төгсгөсөн. 1984-1994 онд Соёлын сургуулийн багш, тус сургуулийн Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн нарийн бичгийн дарга, Үйлдвэрчний Хорооны даргын сонгуульт ажлыг хийж байсан.
Баярын Орхонсэлэнгэ нь Монгол Зохиолчдын Эвлэлийн гишүүн бөгөөд яруу найргийн "Хэнзэлж ургасан сарнай", "Галтай тулга", спортын чиглэлээр "Тамирчны алдар", "Дэвжээнд гялалзсан од", "Гэр бүлийн биеийн тамир" зэрэг ном бичиж хэвлүүлсэн.
Түүнчлэн "Гарьд Магнай" киноны Жигмэд бөхийн дүрээр олонд танигдаж, "Хань", "Тод Магнай", "Газарчин" зэрэг кинонд оролцон тогложээ.
Аав маань нь эх хэлээрээ зөв цэвэр ярьж, бичихийг байнга сургаж, төрөлх хэлний ач холбогдлыг ухуулж биеэрээ үлгэрлэж байв. Мөн өөрийн авъяас билиг, уран цэцэн хэллэг, алиа хошин зангаараа хүмүүсийг үргэлж хөгжөөж, олны дунд байх дуртай байлаа.
Хэд хоногийн өмнө Орхонсэлэнгэ гуайн тухай бичсэн билээ. Өөр кинонд тоглоогүй юм болов уу гэж хүмүүс их асуусаан. Энэ асуултанд охин Цолмонгэрэл нь хариулт өгсөнийг та бүхэнд толилуулж байна.
1975 он "Хань" тамирчин
1983 он "Газарчин" индиан
1983 он "Гарьд магнай" Жигмэд
1990 он "Тод магнай" уяач эдгээр кинонуудад тоглосон юм байна.
Анх "Спортын мэдээ" сонинд сурвалжлагч хийж байхдаа бөхийн тухай "Хань" киног хийхэд эпизодны дүрд тоглож байжээ.
"Газарчин" кинонд адуу малтай ноцолдож зунжингаа кинонд явсан ч нүүр царай нь тод гардаггүй юм байна.