№418 Чулуунбаатарын Үржинбадам
Чулуунбаатарын Үржинбадам 1956 онд Улаанбаатар хотод төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Чулуунбаатарын Үржинбадам 1956 онд Улаанбаатар хотод төржээ.
1974-1978 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн.
Төгсөөд Монгол кино үйлдвэрийн жүжиг ангид орчуулгын жүжигчнээр орсон боловч багаасаа элдэв ажилд идэвхтэй байсан нь нөлөөлсөн бололтой эгээ л "Ийм нэгэн явдал" киноны Шура шиг Олон Нийтийн ажил хийсээр нэг жил л болсон байна. Ингээд Герман улсад улс төрийн дээд сургуульд суралцаж 1982 онд улс төр судлаач мэргэжлээр төгсжээ.
1974 он "Нэг ангийн хоёр" Цэрмаа
1974 он "Хөдөөгийн баясгалан" бүжгэн дээр
1975 он "Мартагдашгүй намар" илгээлтийн эзэн Цэцэгээгийн дүрд тоглож залуу насаа мөнхөлжээ.
Маш олон шоу хийсэн энэ хүн 2006 оноос Хөвсгөл нууран дахь "Сүхбаатар" хөлөг онгоцны захирал хийж аялал жуулчлалыг хөгжүүлж байсан ажээ.
2016 онд МУ-ын УГЗ цолоор шагнагдсан байна.
Үржинбадам гуай одоо америкад амьдардаг бололтой.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №418.