№419 Болдбаатарын Ариунаа
1982 онд бүтээгдсэн "Хуучин сүм" киноны дэслэгч Сүрэнхүүгийн жаахан хүүхдэд аавтайгаа хамт тоглосон охиныг Болдбаатарын Ариунаа гэдэг юм. Ариунаа охин хожим нь 1985 онд нээлтээ хийсэн "Галын урсгал" киноны Лхагваа даргын охин Ариунаад мөн…
Зохиогч Д.Золбаяр ·
1982 онд бүтээгдсэн "Хуучин сүм" киноны дэслэгч Сүрэнхүүгийн жаахан хүүхдэд аавтайгаа хамт тоглосон охиныг Болдбаатарын Ариунаа гэдэг юм. Ариунаа охин хожим нь 1985 онд нээлтээ хийсэн "Галын урсгал" киноны Лхагваа даргын охин Ариунаад мөн тоглосон авъяаслаг нэгэн байсан юм. Яагаав аав нь дандаа "Миний банди" гэж дууддаг охин шүү дээ.
Сая би "байсан" гэж бичсэний учир нь нүүр тулж уулзаагүй ч нүүр номын найз эрхэм дүү минь кино уран бүтээлчдийн тухай бичдэг миний постуудыг тогтмол уншиж дэмждэг байсан юмсан. Харамсалтай нь хоёр жилийн өмнө бурханы хутгийг олжээ гэж нүүр номоор гашуудал явж байсан даа.
Цэл залуухнаараа хорвоог орхисон ч бяцхан дүр төрхөөрөө кино хальсанд мөнхөрсөндөө.
УМ МА НИ БАД МИ ХУМ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №419.