№437 Дагдангийн Жавзмаа
1992 онд Төв телевизийн бүтээл "Эцсийн тушаал" жүжгийн Цэрмаа хөгшний дүрээр олон түмэнд илүү үнэлэгдсэн жүжигчин Дагдангийн Жавзмаа гуай 1930 онд төрсөн бололтой. Нэрт жүжигчин Д.Сэдэд гуайн гэр бүл энэ хүн 2016 онд их л ядруу амьдарч…
Зохиогч Д.Золбаяр ·
1992 онд Төв телевизийн бүтээл "Эцсийн тушаал" жүжгийн Цэрмаа хөгшний дүрээр олон түмэнд илүү үнэлэгдсэн жүжигчин Дагдангийн Жавзмаа гуай 1930 онд төрсөн бололтой. Нэрт жүжигчин Д.Сэдэд гуайн гэр бүл энэ хүн 2016 онд их л ядруу амьдарч байснаас өөр мэдээ сураг үгүй байгаа нь харамсалтай.
1970 он "Талын цуурай"
1976 он "Шинэ хотын гэрэл"
1982 он "Жаргал даахгүйн зовлон" нутгийн хөгшин
1992 он "Эргүнэ хонгын домог"
1994 он "Шадар ван" Балжий ижий
эдгээр кинонуудад тоглосон ажээ.
"Талын цуурай", "Шинэ хотын гэрэл", "Эргүнэ хонгын домог" кинонууд надад байхгүй тул зураг нь үгүй бөгөөд ямар дүрд тоглосныг нь тодруулж чадсангүй ээ.
"Жаргал даахгүйн зовлон" киноны титрт хоёр Жавзмааг бичсэн боловч овгийн үсэг нь зөрж байна. Ер нь киноны титрт алдаа гаргах явдал мэр сэр ажиглагддаг шүү.
Бид ахмад үеэ туйлдуулж, товч намтар ч үгүй үлдэх гэж үү...
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №437.