№438 Очирын Батнасан
Өвөрхангай аймгийн ХДТ-ийн зураач Б.Батнасан гурван ч кинонд тоглосон авъяастан билээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Өвөрхангай аймгийн ХДТ-ийн зураач Б.Батнасан гурван ч кинонд тоглосон авъяастан билээ.
Бат-Очирын Батнасан 1957 онд Өвөрхангай аймгиын Уянга суманд төрсөн.
1973-1977 онд Дүрслэн урлагийн дунд сургуульд суралцаж төгсөөд аймгийнхаа урчуудын эвлэлийн салбарт зураач,
1979-1982 онд цэргийн алба хаагаад Өвөрхангай аймгийнхаа ХДТ-т зураачаар насан туршдаа ажилласан гэнэ лээ.
Ажиллах завсраа 1991 онд УБДС-ийг төгссөн ажээ.
1985 он "Галын урсгал" Оргил
1996 он "Их хааны удам" хиа
2013 он "Босго тотго" ОАУСК казак эрд тоглож залуу насаа мөнхөлжээ.
Б.Батнасан гуай оны өмнөхөн бурхан болсон ажээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №438.