№442 Дагвын Содном
Телевизийн найруулагч Дагвын Содном 1945 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Телевизийн найруулагч Дагвын Содном 1945 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төржээ.
1963-1965 онд "Монгол кино" үйлдвэрт Р.Доржпалам найруулагчийн туслахаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн ажээ.
1965-1971 онд ЗХУ-ын Москва хотын БХКУДС-д суралцан "Иоган, Борька хоёр" гэдэг богино хэмжээний киногоор дипломоо хамгаалаад телевизийн найруулагч мэргэжлийг эзэмшсэн байна.
1971-2002 онуудад "Теле кино үйлдвэрт найруулагч, уран сайхны удирдагч, Үндэсний ТВ-д найруулагч, ерөнхий найруулагч, хариуцлагатай редактороор ажиллаж байжээ.
1977 онд "Дэгдээхэй нас" киноны Батын аав Бадрахын дүрд тоглосон.
1992 он "Сүүдэрт жилийн зурвас"
1997 он "Цагаан дуганы гэгээ" зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг найруулжээ.
Д.Содном гуай олон арван баримтат киног найруулсан бөгөөд "Өвлийн ойд", "Энхээ", "За-гийн гай" гэдэг богино хэмжээний уран сайхны кинонуудыг найруулсан юм.
2002 онд Д.Содном найруулагч төр засгаар үнэлүүлж амжилгүй бурхан болсон билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №442.