№443 Цэрэндашийн Энхбаатар
"Намар нахиалсан мод" киноны Шовгорын дүрээрээ олон түмнийхээ сэтгэлд мөнхөрсөн жүжигчин Цэрэндашийн Энхбаатар 1985 онд УБДС-ийн кино драмын ангийг Г.Доржсамбуу найруулагчийн ангид суралцаж төгсжээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Намар нахиалсан мод" киноны Шовгорын дүрээрээ олон түмнийхээ сэтгэлд мөнхөрсөн жүжигчин Цэрэндашийн Энхбаатар 1985 онд УБДС-ийн кино драмын ангийг Г.Доржсамбуу найруулагчийн ангид суралцаж төгсжээ.
1985-1995 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байгаа Чөлөөт Уран Бүтээлч гэдэг "сайхан нэр" авчээ.
1983 он "Санаж яваарай" олны хэсэгт
1986 он "Намар нахиалсан мод" Шовгор
1987 он "Би нисэх дуртай" Саруул (хэлгүй)
1988 он "Хэцүү даалгавар" Сандаг
1989 он "Хөх өвсний нуур хөлгүй" Санги
1992 он "Найрын ширээний ууц"
1998 он "Зүүд шиг хайр"
1999 он "Шувуу үүрээ тэнгэрт засдаггүй"
1999 он "Ахадсан ачаа" Самбуу
1999 он "Сэтгэлд шивсэн үг" найз
эдгээр кинонуудад тогложээ. Өөр кинонд тоглосон байж магад. Мэддэг бол бичээрэй.
Энхбаатар ах сүүлийн жилүүдэд АНУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд саяхан монголдоо ирээд шинэ кинонд тоглож байгаа харагдсан шүү.
Урлагтаа эргэж ирээрэй ах минь.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №443.