№447 Түдэвийн Батнасан
"Хоньчин Найдан" киноны Найдангийн ээжид Ховдын театрын жүжигчин Түдэвийн Батнасан гэдэг хүн тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Хоньчин Найдан" киноны Найдангийн ээжид Ховдын театрын жүжигчин Түдэвийн Батнасан гэдэг хүн тогложээ.
Т.Батнасан 1946 онд Хов аймгийн Буянт суманд төржээ. Аймгийн театрт жүжигчин хийж байгаад 1981 оноос Кино үйлдвэрийн жүжиг ангид орчуулгын кинонд дуу оруулдаг байлаа.
1979 он "Хоньчин Найдан" Найдангийн ээж Лхам
1982 он "Жаргал даахгүйн зовлон" дуучин
1984 он "Загийн алим" Дугарын эхнэр
1985 он "Мөнгөн буйл" саальчин
1987 он "Би нисэх дуртай" зорчигч
1992 он "Шувууд буцах намар" Балдангийн эхнэр
2000 он "Алтан хөрш" ОАУСК мах зардаг хөрш эдгээр дүрүүдэд тоглосон байна. Өөр кинонд тоглосон эсэхийг нь мэдэх бол хэлж туслана уу.
Жүжигчин Т.Батнасан 2003 онд бурхан болжээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №447.