№448 Цэндийн Дагванамдал
"Учиртай гурван толгой" дуурийн Юндэнд хамгийн олон тоглосон жүжигчин бол МУГЖ Ц.Дагванамдал билээ. Дагванамдал гуай хэд хэдэн кинонд тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Учиртай гурван толгой" дуурийн Юндэнд хамгийн олон тоглосон жүжигчин бол МУГЖ Ц.Дагванамдал билээ. Дагванамдал гуай хэд хэдэн кинонд тогложээ.
Цэндийн Дагванамдал 1931 онд Төв аймгийн Дэлгэрхаан суманд төржээ.
1945 онд Үлгэр жишээ бага сургууль төгссөн.
1945 оноос Авто тээврийн 1-р баазад жолооч
1951 оноос Улсын Дуурь Бүжгийн Театрт гоцлол дуучнаар ажиллажээ
1956 он "Манай аялгуу" Бадрал
1981 он "Хатанбаатар" цэрэг
1992 он "Буяны нүгэл" ноён
1994 он "Зүүдний цагаан унага" хиа эдгээр дүрийг бүтээж кино хальсанд мөнхөрсөн байна.
Ц.Дагванамдал 1990 онд МУГЖ цолоор энгэрээ мялааж, 2003 онд бурханы хутгийг олжээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №448.