№450 Дашцэрэнгийн Найданжав
Нүүр хувиргагч Найданжав гуайг танихгүй, мэдэхгүй киночин монголд байхгүй ээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Нүүр хувиргагч Найданжав гуайг танихгүй, мэдэхгүй киночин монголд байхгүй ээ.
Дашцэрэнгийн Найданжав одоогоос 100 жилийн өмнө 1922 онд Ховд аймгийн Буянт суманд төржээ.
Ажилчин, үсчин, нарийн бичиг, намын үүрийн дарга зэрэг элдвийн ажил хөдөлмөр эрхэлж байгаад 1961 онд Марксизм Ленинизмийн оройн дээд сургуулийг түүхч мэргэжлээр төгсөж Монгол кино үйлдвэрт бичиг хэргийн эрхлэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад нүүр хувиргагч болж энэ мэргэжлээрээ тууштай явсан билээ.
1963 он "Аман хуур"
1963 он "Толбот хивс"
1965 он "Хүний мөр"
1966 он "Үер"
1968 он "Өглөө"
1969 он "Анхны адхам"
1970 он "Дайсны тухай өгүүллэгүүд"
1973 он "Туяагийн бичээгүй захидал"
1974 он "Говийн нүдэн"
1974 он "Уулзалт"
1975 он "Анхны хайрын дууль"
1976 он "Хүний амь"
1978 он "Газрын жигүүр"
1978 он "Их замын эхэнд"
1979 он "Тойрох хуудас"
1981 он "Говь Хянганд тулалдсан нь"
1983 он "Үүр цайхын өмнө"
1983 он "Нарны унага"
1984 он "Ард Аюуш"
1985 он "Ацаг шүдний зөрүү"
1985 он "Би чамд хайртай"
1988 он "Мандухай цэцэн хатан"
1988 он "Хэцүү даалгавар"
1990 он "Хүн чулууны нулимс"
1995 он "Танихгүй сэтгэл"
1995 он "Цэц магнай"
1995 он "Тэнгэрийн амьтан"
1995 он "Чин ван Ханддорж"
1997 он "Газар шороо мину зээ"
2002 он "Удирдагч" кинонуудад дангаараа болон бусад нөхөдтэйгөө хамтран нүүр хувиргагчаар ажилласныг нь би тогтоолоо. Надад бүх монгол кино байхгүй, мөн 90-ээд оны кинонуудын зарим нь бүх уран бүтээлчдээ титрт бичдэггүйгээс нарийн мэдэх аргагүй байна. Учир иймд өөр кинонуудад ажилласан байж болзошгүй.
Д.Найданжав гуай кино хальсанд дүрээ мөнхөлжээ.
1965 он "Гэмшил, зэмлэл" Дулмаа
1995 он "Цэц магнай" айлын авгайн дүрүүдэд тоглосон байна.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №450.