№451 Лувсанжигмэдийн Надмидцэрэн
"Энэ хүүхнүүд үү" киноны эхэнд Жамц даргын өөдөөс "...Манайх хотод байртай. Нөхөр дээрээ очино. Чөлөө аль ээ!!!" гэж томордог хүүхэнд Л.Надмидцэрэн хэмээх жүжигчин тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Энэ хүүхнүүд үү" киноны эхэнд Жамц даргын өөдөөс "...Манайх хотод байртай. Нөхөр дээрээ очино. Чөлөө аль ээ!!!" гэж томордог хүүхэнд Л.Надмидцэрэн хэмээх жүжигчин тогложээ.
Манай улс өөрийн нөөц бололцоогоор дотооддоо дээд мэргэжилтэй жүжигчин бэлтгэж эхлэхээр 1959 оноос УБДС дээр кино драмын жүжигчний анхны ангийг нээсэн билээ. Энэ ангийг хожим нь од болсон олон сайхан жүжигчид төгссөн юм. АЖ Д.Мэндбаяр, АЖ Ж.Лхамхүү багш хоёр өнөөдөр ч уран бүтээлээ туурвисаар байгаа билээ.
Лувсанжигмэдийн Надмидцэрэн 1963 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөөд өндөр насанд суутлаа Хүүхэлдэйн театрт мэргэжлээрээ ажилласан байна.
1963 он "Энэ хүүхнүүд үү" нэгдлийн гишүүн
1965 он "Гэмшил, зэмлэл" Янжинд тоглож залуу насаа кино хальсанд мөнхөлжээ.
(1937-2024)
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №451.