№452 Дамдинсүрэнгийн Лувсанчоймбол
Лувсанчоймбол гэдэг хүн дээр үеийн хэд хэдэн кинонд тоглосон ажээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Лувсанчоймбол гэдэг хүн дээр үеийн хэд хэдэн кинонд тоглосон ажээ.
1942 он "Морин цэрэг танкист" дайсны дарга
1956 он "Бидэнд юу саад болж байна" нэгдлийн дарга Цэнгэл
1957 рн "Сэрэлт" лам
1962 он "Бохир гарын нууц" худалдагч
1964 он "Тус биш ус" баазын дарга
1965 он "Сэтгэлийн дуудлагаар" хорихын дарга хурандаа
1970 он "Тунгалаг Тамир-1" лам эдгээр киноных нь дүрүүдийг тогтоогоод байна.
Д.Лувсанчоймбол гуайн тухай ямар ч мэдээлэл олдохгүй байна. Өөр бусад кинонд ч тоглосон байж болзошгүй.
ᠠᠮᠥᠷᠠ ᠳᠥᠷᠵᠰᠠᠮᠪᠦᠦ
Миний төрсөн өвөөгийн/аав багадаа хүнд өргөгдсөн тул/ том ах Дамдинсүрэнгийн Лувсанчоймбол.
ᠠᠮᠥᠷᠠ ᠳᠥᠷᠵᠰᠠᠮᠪᠦᠦ
Булган аймгийн Хутаг өндөр суманд төрсөн. Бага наснаасаа хийдэд шавилан сууж байгаад лам нарыг хар болгох ажиллагааны үеэр хар болж артельд ажилчин тэндээсээ соёлын ордонд жүжигчин дуучин намын үүрийн дарга хийж явсан.
ᠠᠮᠥᠷᠠ ᠳᠥᠷᠵᠰᠠᠮᠪᠦᠦ
Учиртай гурван толгой дуурийн Юндэнд хүртэл тоглож байсан сайхан дуулдаг хүн байсан гэлцдэг. Соёлын ордонд жүжигчин байсан болохоор тухайн үедээ хэд хэдэн кинонд тоглож байсан билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №452.