№453 Очирын Ган-Оч
Хоёр ч кинонд чадварлаг тоглосон нэгэн эрхэмийг тодруулах гэсэн юм.
Зохиогч Д.Золбаяр ·
Хоёр ч кинонд чадварлаг тоглосон нэгэн эрхэмийг тодруулах гэсэн юм.
1992 он Х.Дамдин найруулагчийн "Эр хүн" кинонд таксины жолоочийг Далан давхарт аваачаад дээрэмдэх гэж байгаад өөрсдөө зодуулж нэг нь ухсан булшний нүхэнд унаад галзуурах шахаад уйлдгийг санаж байна уу?
Нөгөө нь 1995 онд Б.Сумхүү найруулагчийн "Араанд нь алт, ард нь хутга" кинонд Халтар нэртэй нэг гэмт хэрэгтэн вагоноос үсрээд, дараа нь бусдын гарт амь үрэгддэг дүр байдаг билээ.
Энэ хоёр дүрд тоглосон залуугийн нэрийг тодруулах гэсэн юм аа. Титрт бичигдсэн эсэхийг ч мэдэхгүй байна. Өөр кинонд тоглосон байх ч магадлалтай.
Энхбаяр найз маань мэдээлэл өглөө.
Очирын Ган-Оч гэдэг энэ залуу 1990-1994 онд СУИС-ийн жүжигчний ангид сурч байсан гэнэ. Төгсөгчдийн нэрийн жагсаалтанд бичигдээгүй тул төгсөж дипломоо аваагүй бололтой. Эсвэл жагсаалт бичсэн ном алдсан байж ч болзошгүй.
Харамсалтай нь энэ хүн бурхан болсон гэнэ ээ. Байсан бол шуугиулаад л явах байсан байхдаа.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №453.