№457 Аюурзана
Нэг хүнийг тодруулах гэсэн юм.
Зохиогч Д.Золбаяр ·
Нэг хүнийг тодруулах гэсэн юм.
"Хэцүү даалгавар" кинонд гол дүрийн найзад тоглосон энэ хүн хэд хэдэн кинонд тоглосон байдаг. Намайг оюутан байхад хуучин кино үйлдвэрийн байранд жижүүр хийдэг байв. 1998 онд "Алуурчин бэлтгэх дамжаа" кинонд зургийн даргаар ажиллахдаа энэ ахыг эпизодны дүрд тоглуулж байсан юмсан. Нэрийг нь санадаггүй ээ.
Бас энэ хүний 30-аад оны офицерт тоглосон дүр нь нүдэнд харагдаад байгаа ч киног нь нэрлэж чаддаггүй ээ. Хэд хоног л хэлмэгдлийн сэдэвтэй кинонуудыг шүүрдэж үзээд олсонгүй.
Заа ямартай ч гурван киног нь тодруулаад байна.
1988 он "Хэцүү даалгавар" найз
1991 он "Аянгат цагийн дууль" эсэргүү
1998 он "Алуурчин бэлтгэх дамжаа" кинонуудад тогложээ.
Энэ ахыг таних мэдэх хүмүүс овог нэр, товч намтар, мөн миний олохгүй байгаа киног хэлж туслаарай. Өөр кинонд ч тоглосон байж магад шүү.
Наяаад оны үед Зүүнбаянгийн дивизэд Клубын даргаар ажиллаж байсан Аюурзана гэдэг офицер байна аа. Мундаг авьяастай, Баянхуур хөгжим зэргийг гайхамшигтай сайхан тоглодог, Багшийн сургуулийн хөгжмийн ангийг төгссөн байх аа. Харамсалтай нь, хэдэн жилийн өмнө бурхны орноо одсон доо.
Аюурзана гэж хүн. Хөгжим бүжиг төгссөн. Цэргийн хөгжмийн дарга олон жил хийсэн. Мөн олон кинонд талбайн зохион байгуулагч хийж явсан хүн шүү. Хүүгийх нь утас 89650990. Ганаа
Түвшинхүү Түвшээ
Аюурзана гэж энэ хүний охин нь ЦДБЭЧ-ын найрал дууны багш Ариунзаяа гэж хүн бий дээ. Хэрэв хэрэгтэй бол анд дугаарыг нь аваарай!
Аюурзана гэдэг дуу их дуулдаг сайхан варитон хоолотой 1968 онд ХБДС ийг туба хөгжмийн мэрэгжлээр төгссөн Их авъяастай сэтгэл сайхантай хүү байсан даа
Цэрэндагва Цэрэндагва
ХБД сургууль үлээвэр хөгжимийн ангийг төгссөн хурандаа цолтой хүн дээ. Ховорхон л эр хүний нэг дээ. ..
Хужирбулангиин танкиин хороо буюу 036 д 84.85 оны үед клубын даргаар ажиллаж бсн хүн бн
Зүүнбаянгийн 169 р ангийн клубын дарга байсан Аюурзана. Хүнгэнэсэн сайхан дуу хоолоотой, авьяастай, жинхэнэ мужик эр хүн байсан даа
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №457.