№459 Бэгзжавын Баянбат
Монгол кино эхлэхэд:
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол кино эхлэхэд:
1-рт. Зохиолч
2-рт. Найруулагч
3-рт. Оператор
4-рт. Зураач
5-рт. Хөгжмийн зохиолч
6-рт. Дууны найруулагч гэж бичигддэг тогтсон дэг жаягтай байлаа.
Уран бүтээлчдийн 6-рт бичигддэг киноны бүх дуу чимээг хариуцдаг нэгэн дууны найруулагчийн талаар энэ удаа бичих гэсэн юм. Социализмын үед дууны оператор гэж бичдэг байсныг нь бүү андуураарай.
Бэгзжавын Баянбат 1939 онд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төржээ.
1958-1962 онд МУИС-д суралцан төгсөж инженер болсон.
1962 оноос өндөр насандаа суутлаа Монгол Кино Үйлдвэрт дуу бичлэгийн инженер, дууны найруулагчаар ажилласан билээ.
Б.Баянбат ах:
1963 он "Аман хуур"
1966 он "Цэргийн хүү"
1968 он "Нийслэл хүү"
1970 он "Дайны тухай өгүүллэгүүд - Хоёулаа"
1974 он "Нэг ангийн хоёр"
1978 он "Солонгын таван өнгө"
1979 он "Тууврийн замд"
1980 он "Хүний сайхан сэтгэл"
1982 он "Ингэх гээд байсан юм"
1983 он "Гарьд магнай"
1984 он "Намрын халуун өдрүүд"
1985 он "Галын урсгал"
1986 он "Ирж яваа цаг"
1987 он "Хүний хүн"
1988 он "Уул усны үр сад"
1989 он "Хөгжимчин"
1990 он "Тод магнай"
1992 он "Агшин"
1992 он "Булингар"
1992 он "Соёо"
1992 он "Сүүдэрт жилийн зурвас"
1993 он "Домог жаргах цаг"
1995 он "Цэц магнай"
эдгээр уран сайхны кинонуудын дууны найруулагчаар ажиллажээ. Зарим киног нь дутуу бичсэн ч байж магадгүй ээ. Дээрх жагсаалтанд баримтат кинонууд болон кино мэдээнд ажилласаныг нь дуръдаагүй болно.
Дурангийн ард ажилладаг Баянбат ах минь 60 гаран жил монголын кино урлагт зүтгэсэн. Шагналд нэр дэвшүүлээд төр засаг одоохондоо хараагүй л байгаа.
80 хол гарсан Баянбат ахдаа эрүүл энхийг хүсээд удахгүй МУУГЗ хэмээх эрхэм алдар цолыг хүртээрэй гэж ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №459.