№460 Ж.Дарамсүрэн
Загасчны морь усгүй, Хувьсгалч хүн гэхэд арай ч дээ, өөр юу юу ч билээ үг байдаг даа.
Зохиогч Д.Золбаяр ·
Загасчны морь усгүй, Хувьсгалч хүн гэхэд арай ч дээ, өөр юу юу ч билээ үг байдаг даа.
Бүх насаараа кинонд ажиллачихаад залуудаа кинонд ер тоглоогүй нэг хүнийг өнөөдөр танилцуулъя аа.
Тослог сайхан хоолойгоороо олон ч кинонд дуу оруулж, олон ч гадаад киноны титрийг уншсан орчуулгын киноны жүжигчин Ж.Дарамсүрэн 1967 оноос Монгол Кино үйлдвэрт дуу бичлэгийн техникч хийж байгаад дууны оператор болсон юм байна.
1970 оноос хойш хийгдсэн бүх киноны 1-р чимээг хийсэн гэдэг. Миний анхны киноны 1-р чимээг талийгч Чинбат ахтай хамт хийж өгч байсныг нь мартдаггүй юм.
Кино үйлдвэр тарснаас хойш 1993 оноос өнөөг хүртэл Үндэсний ТВ-д дуу оруулагч жүжигчин хийж байгаа билээ.
2012 онд Ж.Дарамсүрэн жүжигчинд төр засаг маань МУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор энгэрийг нь мялаасан юм.
Залуудаа ер кинонд тоглоогүй бөгөөд сүүл үед ганц нэг кинонд харагдах болсон.
2000 он "Хааны сүүлчийн хатан" хутагт
2003 он "Зугатаарай" Балбар
2011 он "Нар сарны зааг" хамтрагч
2012 он "Долоон бурхан харвадаггүй" Манзушир хутагт Цэрэндорж
Их мөрөн дөлгөөн
Эрдэмтэй хүн даруу гэж Дарамаа ах маань даруухан хүн шүү. Ер нь Кино үйлдвэрийнхэн онгирч сагсуурдаггүй даруухан улс байдгийм ш дээ.
Дарамаа ахдаа эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №460.