ТүүхЦуврал: Монгол киноны уран бүтээлчид — Д.Золбаярын цуврал · 461-р хэсэг
№461 Ланган
2022 оны отгон тодруулгыг та бүхнээсээ асууя аа.
Зохиогч Д.Золбаяр ·
2022 оны отгон тодруулгыг та бүхнээсээ асууя аа.
1981 он "Хатанбаатар" орчуулагч
1984 он "Ард Аюуш" лам
1985 он "Мөнгөн буйл" шефийн хүн
1985 он "Их замын тоос" гоогоо болгодог зураачид тоглосон энэ хүнийг таних мэдэх хүн байна уу?
Миний хувьд үйлдвэрийн хурган даргад тоглодог шиг санагдаад кинонуудаа шүүгээд олдоггүй ээ хө.
Мартагдсан хүнийг тодруулаад шинэ оноо сайхан угтаарай.
Олчихлоо. Соёлын Яамны барилга захиалагчийн газар Орчуулагчаар ажиллаж киноныхонд танил болсон Ланган гэдэг хүн гэнээ. Баянбат ахдаа баярлалаа.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №461.