ТүүхЦуврал: Монгол киноны уран бүтээлчид — Д.Золбаярын цуврал · 466-р хэсэг
№466 Г.Сморчков
Хоёр монгол кинонд тоглосон 3 дахь жүжигчин бол Орос-Зөвлөлтийн кино жүжигчин Николай Гаврилович Сморчков юм.
Зохиогч Д.Золбаяр ·
Хоёр монгол кинонд тоглосон 3 дахь жүжигчин бол Орос-Зөвлөлтийн кино жүжигчин Николай Гаврилович Сморчков юм.
1981 онд Монгол Зөвлөлтийн киночдын хамтран бүтээгдсэн "Говь Хянганд тулалдсан нь" киноны түрүүч Марфутенкогийн дүрд тоглосон билээ.
Сүмийн худгаас ус ууж байхдаа дайснуудад бүслэгдсэнээ мэдээд "Гранат аа!" гэж сэмхэн дохио өгдөг бага дарга шүү дээ.
Монгол дахь зурганд орохоор ирэх үед нь "Хатанбаатар" киноны олзлогдсон цагаантны офицерт тоглуулсныг нь та бүхэн харж байна.
Н.Г.Сморчков гуай 2021 онд 91-н насандаа Ковид-19 өвчний улмаас таалал төгсжээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №466.