№467 Гэлэгбаатар
1942 онд нээгдсэн "Сүхбаатар" киноны Чойбалсангийн дүрд Гэлэгбаатар гэдэг хүн тоглосон гэдэг. Энэ хүний талаар ямар ч мэдээлэл олддоггүй байтал саяхан сонссон нэг мэдээг та бүхэнтэй хуваалцая.
Зохиогч Д.Золбаяр ·
1942 онд нээгдсэн "Сүхбаатар" киноны Чойбалсангийн дүрд Гэлэгбаатар гэдэг хүн тоглосон гэдэг. Энэ хүний талаар ямар ч мэдээлэл олддоггүй байтал саяхан сонссон нэг мэдээг та бүхэнтэй хуваалцая.
Гэлэгбаатар ямар ажил эрхэлдэг нь мэдэгдэхгүй сураг тасраад даруй 26 жилийн дараа буюу 1968 онд "Өглөө" киног бүтээж байхад кино үйлдвэр дээр ирэхэд нь Д.Жигжид найруулагч ихэд хүндлэн кинондоо эпизодины дүрд тоглуулсан ажээ.
Сүхбаатар Янжмаа хоёр зах дээр ирэхэд "-Ёстой Дарьганга хийц..." гэж худлаа хэлээд жанжинд амаа таглуулдаг наймаачид тоглосноор кино хальсанд ахин мөнхөрчээ.
Энэ бүх мэдээлэлийг надад өгсөн МУУГЗ кино найруулагч Б.Нагнайдорж ахдаа баярлалаа. Нагнай найруулагч "Өглөө" кинонд Жигжид гуайн туслах байсан бөгөөд нүдээр үзснээ ярьсан нь энэ билээ.
Гелик Дорджи
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №467.