№468 Эрдэнэбилэг
Хувь хүний амьдралыг дэлгэж болохгүй хууль батлагдахаас өмнөхөн амжиж нэг хүний фильмографийг бичих гэж оролдъё.
Зохиогч Д.Золбаяр ·
Хувь хүний амьдралыг дэлгэж болохгүй хууль батлагдахаас өмнөхөн амжиж нэг хүний фильмографийг бичих гэж оролдъё.
Кино үйлдвэрийн алдартай дууны найруулагч нарын нэг "буурал Самбуу" гуайн хүү Эрдэнэбилэг 1960 онд Улаанбаатар хотод төржээ.
Арван жилээ төгсөөд л Монгол кино үйлдвэрт туслах ажилтнаас найруулагч болтлоо ажиллаад 1990 оноос МҮТВ-д найруулагч болж "Үдшийн хэмнэл" зэрэг олон сайхан нэвтрүүлэг найруулсан, найруулсаар ч байгаа уран бүтээлч билээ.
2004 онд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курсыг төгсчээ.
1982 он "Гарын таван хуруу" олны хэсэг
1983 он "Санаж яваарай" барилгачин
1991 он "Аянгат цагийн дууль" Дака зэрэг дүрүүдэд тоглож залуу насаа хальсанд үлдээсэн.
1993 онд "Талийгаач" киног найруулсан.
Намайг бичиж яах нь вэ дээ гэх даруухан Эсээ ахдаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн мэндчилээд цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилтыг ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №468.