№470 Сандуйжавын Наранцэцэг
"Өнөр бүл" киноны Чоймбол дарга Цэрмаатай андуурдаг мэнгэтэй бүсгүйг санаж байна уу? Энэ дүрд Сандуйжавын Наранцэцэг гэдэг эмэгтэй тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Өнөр бүл" киноны Чоймбол дарга Цэрмаатай андуурдаг мэнгэтэй бүсгүйг санаж байна уу? Энэ дүрд Сандуйжавын Наранцэцэг гэдэг эмэгтэй тогложээ.
С.Наранцэцэг кинонд тоглож байх үедээ ЗХУ-д хүүхэлдэйн найруулагчаар суралцаж байсан гэнэ. Хожим сургуулиа төгсөөд Хүүхэлдэйн театрт хэсэг ажилласан боловч Үндэсний телевизэд ирж найруулагчаар ажиллаж байсан гэдэг сураг сонссоон.
Наранцэцэг мөн "Шийдвэрлэх алхам" киноны Гүрбазар даргын охинд тоглосон ажээ. Харамсалтай нь энэ кино кино театрт болон зурагтаар маш цөөн гарсан тул үзэгчид сайн мэддэггүй билээ.
1980 он "Өнөр бүл" Чулуунцэцэг
1980 он "Шийдвэрлэх алхам" Энхтуяа
Жүжигчин, найруулагч С.Наранцэцэгийн талаар өөр мэдээлэл байвал хуваалцаарай.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №470.