ТүүхЦуврал: Монгол киноны уран бүтээлчид — Д.Золбаярын цуврал · 472-р хэсэг
№472 Сүхийн Бадарч
Бас нэгэн уран бүтээлчийг танилцуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Бас нэгэн уран бүтээлчийг танилцуулъя.
Сүхийн Бадарч 1933 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төржээ.
Улаанбаатар хотод ирээд Улсын Ардын дуу бүжгийн ансамбльд дуучнаар ажиллаж байгаад сургуульд суралцсан байна.
МУИС, Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус төгссөн.
Мөн хожим нь ЗХУ-д Холбооны инженерийн мэргэжил эзэмшиж Үндэсний ТВ-ийн анхны инженерүүдийн нэг болсон юм.
1956 он "Манай аялгуу" ард
1979 он "Үүрийн цолмон" Хорлоо
1980 он "Итгэл гомдол" Нямбуу
1981 он "Говь Хянганд тулалдсан нь" хошуучийн дүрд тоглож кино хальснаа мөнхөрчээ.
С.Бадарч гуай 2000 онд бурхан болсон гэнэ лээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №472.