№473 Санжаагийн Дашгалсан
Өнөөдөр дурангийн ард ажилладаг нэгэн эрхэм уран бүтээлчийг эргэн дурсъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Өнөөдөр дурангийн ард ажилладаг нэгэн эрхэм уран бүтээлчийг эргэн дурсъя.
Санжаагийн Дашгалсан 1937 онд Дорнод аймгийн Баяндун суманд төржээ.
1956 онд дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж Монгол кино үйлдвэрт туслах ажилтнаар орж ажиллав.
1957 онд ЗХУ-ын Москва хотын БХКУДС-д кино операторийн мэргэжлээр суралцаж эхэлжээ.
1962 онд сургуулиа төгсөөд Монгол кино үйлдвэрт кино оператороор томилогдон насан эцэслэтлээ ажилласан түүхтэй.
1963 он "Аман хуур"
1966 он "Цэргийн хүү"
1968 он "Нийслэл хүү"
1969 он "Талын цуурай"
1970 он "Дайны тухай өгүүллэгүүд"
1972 он "Тулалдааны өмнө"
1973 он "Шинэ танилууд"
1974 он "Говийн нүдэн"
1977 он "Хөх ногооны униар"
1980 он "Эргэж бодох бодол"
1982 он "Ингэх гээд байсан юм"
1983 он "Багын найзууд" эдгээрийн кинонуудын ерөнхий оператороор ажиллан зургийг нь авчээ.
Хир чадалтай оператор байсныг дурьдсанаас хийсэн кинонуудынх нь нэрийг харахад л хангалттай биз ээ.
1984 онд 47-хон насандаа бурхан болсон нь харамсалтай.
С.Дашгалсан операторын өөр зураг олдсонгүйд хүлцэл өчье. Гэхдээ кино хальсанд нэрээ мөнхөлснийг нь та бүхэндээ харуулж байгаадаа баяртай байна.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №473.