№474 Халтарын Цэрэнчимэд
Ерөөлч магтаалч Х.Цэрэнчимэд гуай залуудаа нэг кинонд тоглож дүрээ мөнхөлсөн азтай хүн юм.
Зохиогч Д.Золбаяр ·
Ерөөлч магтаалч Х.Цэрэнчимэд гуай залуудаа нэг кинонд тоглож дүрээ мөнхөлсөн азтай хүн юм.
МУГЖ Халтарын Цэрэнчимэд 1942 онд Дундговь аймгийн Луус суманд төржээ.
Дунд сургуулиа төгсөөд 1957 онд 15-хан настайдаа Арьс өнгөний больницод асрагчаар ажилд ороод жилийн дараа аймгийнхаа Соёлын ордонд жүжигчин, бүжигчнээр орж уран бүтээлийн гараагаа эхэлжээ.
"Үлгэрийн танхимын Цэрэнчимэд" гэж үзэгч түмэндээ алдаршсан энэ хүн хожим Хуримын ордонд ерөөлч магтаалчаар ажиллаж олон мянган залуу хосуудын ирээдүйг ерөөсөн буянтай.
1969 онд "Талын цуурай" нутгийн ард эмэгтэй
1983 онд "Саруул талын ерөөл" багшийн эхнэрийн дүрд тоглож кино хальсанд мөнхөрчээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №474.