№475 Лхамсүрэнгийн Чимиддорж
Биднийг хүүхэд байхад л Хүүхэлдэйн театрын нүүр царай болж байсан гавъаят жүжигчин Л.Чимиддорж гуай цөөн кинонд тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Биднийг хүүхэд байхад л Хүүхэлдэйн театрын нүүр царай болж байсан гавъаят жүжигчин Л.Чимиддорж гуай цөөн кинонд тогложээ.
Лхамсүрэнгийн Чимиддорж 1938 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ.
1954-1957 онд Урлагийн сургуулийг төгсөөд 1991 он хүртэл Хүүхэлдэйн театр жүжигчин,
1991-1993 онд мөн театрын найруулагч,
1993-1996 онд Хүүхэд Залуучуудын театрт жүжигчин,
1996-1998 онд Хүүхэлдэйн театрын дарга,
1998 оноос хувийн "Алтан унага" театраа байгуулан ажилласан байна.
Л.Чимиддорж гуай
1957 он "Сэрэлт" гандан үлээж буй лам
1980 он "Шийдвэрлэх алхам" эрдэмтэн, намын даргын нөхөр
1997 он "Газар шороо мину зээ" Хомоо Да
2003 он "Зугатаарай" согтуу эр
2010 он "Цасан охин" зэрэг кинонууд тогложээ.
Жүжигчин Л.Чимиддорж гуайн хөдөлмөрийг төр засаг үнэлэн 1988 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин цолоор шагнасан билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №475.