№486 Ламжавын Баттуул
МУ-ын гавъяат жүжигчин, бүжигчин Ламжавын Баттуул хоёр кинонд тоглож залуу насаа мөнхөлжээ.
Зохиогч Д.Золбаяр ·
МУ-ын гавъяат жүжигчин, бүжигчин Ламжавын Баттуул хоёр кинонд тоглож залуу насаа мөнхөлжээ.
Л.Баттуул 1955 онд Улаанбаатар хотод төрсөн.
1974 онд ХБДС-ийн бүжгийн ангийг төгсөж
1974-1976 онд УАДБЧ-д бүжигчин
1976-1990 онд Дархан хотын "Залуучууд" театрт бүжигчин
1990-1996 онд "Мандухай", "Жамуха" чуулгад бүжигчин.
1974 он "Хөдөөгийн баясгалан" илгээлтийн эзэн
1982 он "Гарын таван хуруу" Шагдарын ажлын хүүхэнд тус тус тогложээ.
Баттуул эгч 90-ээд оны дундаас нөхөр Ганбаатарынхаа кинонуудад зургийн дарга хийж байсан тул тухайн кинонуудад тоглосон байж болзошгүй.
Л.Баттуул 1996 онд МУУГЖ цол хүртжээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №486.