№488 Батнасангийн Дүүдэй
Монгол кино үйлдвэрийн хувцасны эрхлэгч Батнасангийн Дүүдэй дөрвөн кинонд тоглосныг нь олж тогтоолоо.
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол кино үйлдвэрийн хувцасны эрхлэгч Батнасангийн Дүүдэй дөрвөн кинонд тоглосныг нь олж тогтоолоо.
Б.Дүүдэй 1923 онд Дорнод аймгийн Баруун Матад суманд төржээ. Аймгийнхаа ХДТ-т жүжигчин, дуучин байгаад 1975 оноос Монгол кино үйлдвэрт хувцасны эрхлэгчээр ажилласан байна.
1975 он "Хань" дарга
1975 он "Эх бүрдийн домог" баян эрийн эхнэр
1978 он "Газрын жигүүр" Шүрийн байдаг айлын авгай
1982 он "Газарчин" индиан эмэгтэй эдгээр кинонуудад тогложээ. Өөр кинонд тоглосон байж болзошгүй.
1997 онд Дүүдэй гуай бурхан болжээ.
Дүүдэй гуай Топ модель Одгэрэлийн ээж гэсэн шүү .
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №488.