№505 Долгоржавын Төвсанаа
Кино найруулагч Д.Төвсанаа ахыг танилцуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Кино найруулагч Д.Төвсанаа ахыг танилцуулъя.
Долгоржавын Төвсанаа 1956 онд Улаанбаатар хотод төржээ.
1978-1981онд "Монгол кино" үйлдвэрт туслах найруулагч,
1982-1987 онд Москва хотын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийн кино найруулагчийн ангид суралцаж төгсжээ.
1987-1996 онд "Монгол кино" үйлдвэрт найруулагч,
1996 оноос Монголын Үндэсний Телевизэд найруулагчаар ажиллаж байгаад одоо чөлөөт уран бүтээлч болсон.
1990 он "Ганаагийн паян"
1992 он "Хайрын домог"
1993 он "Дээд хэмжээ" кинонуудыг найруулжээ.
1990-ээд оны сүүлээр "Минжин хангай" киног найруулж зураг авалтаа дуусгасан боловч харамсалтай нь санхүүгийн асуудлаас болоод уг кино дэлгэцнээ гарч амжаагүй юм.
Д.Төвсанаа найруулагч залуудаа
1980 он "Өнөр бүл" ажилчин
1980 он "Эргэж бодох бодол" гол дээр
1980 он "Говийн зэрэглээ" сумын залуугийн
дүрд тоглож кино хальсанд үлджээ.
Төвсанаа ахдаа эрүүл энхийг хүсэж, уран бүтээлийн олз омогтой байхыг ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №505.